БУЛГАН: Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-16 09:57:00

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


2026 оны хаврын тариалалтад 50 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28 мянган тонн, "Хөдөө аж ахуйн корпорац" ТӨХХК 11.2 мянган тонн үрийг тус тус бүрдүүлж, нийт 39.2 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Үлдэж буй 12 мянган тонн үрийн хэрэгцээг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид импортын зөвшөөрөл олгосон байна. Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5250 тонн улаанбуудайн үр импортлоод байна.


Мөн “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгоно. Түүнчлэн төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд үр импортлогч 3 аж ахуйн нэгжтэй 3000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээ байгуулсан байна.


Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900 сая төгрөгөөр шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үрийг худалдан авч, тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна. 

 2025 оны хаврын тариалалтаар төмс 214 га-д хүнсний ногоо 71,2 га-д үр тариа 5530 га-д тариалалт хийж 5356,1 тн төмс 1058,5 тн нүнсний ногоо хураан авсан байна.

Холбоотой мэдээ