Бээжин-Тянжинь-Хэбэйгийн төмөр замыг барихад 35 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-11-28 12:39:26

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрх баригчид Бээжин, Тянжинь хотууд болон Хэбэй мужийг холбосон төмөр замын сүлжээг шинэчлэх төслийг сайшаалаа.

Төслийн нийт өртөг 247 тэрбум юань буюу 35,78 тэрбум доллар болно гэж БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн улсын хорооноос өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Төслийн хүрээнд 1100 км урттай төмөр зам барих 9 дэд төслийг хэрэгжүүлэх бөгөөд төмөр замын маршрутын дагуух 100 мянгаас дээш хүн амтай хотуудад өртөөнүүд барих аж. Уг төслийг 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусах юм.

Хятадын удирдлага Бээжин, Тянжинь, Хэбэй гурвыг нэгтгэсэн нийгэм-эдийн засгийн асар том төвлөрөл /агломераци/ байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Эдгээр гурван бүс нутагт одоо 110 сая хүн амьдарч байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ