Солонгосын алдарт дуучин Ailee Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-21 11:02:20

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Солонгосын алдарт дуучдыг Монголд урьж, супер тоглолтуудыг зохион байгуулдаг “Эвандис” энтертайментынхан ээлжит гэнэтийн бэлгээ үзэгчдэд задаллаа.


Тэд ирэх сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Супер концерт-2025” шоу тоглолтыг зохион байгуулах юм. Уг тоглолтод Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Тэ Ян оролцохоор болсныг бид мэдээлсэн. Тэгвэл тоглолтод оролцох хоёр дахь артист нь хүчирхэг хоолойтой дуучин Ailee болохыг албан ёсоор зарлав. Тэрбээр “Супер концерт-2025”-ын тайзнаас Монголын фенүүддээ өөрийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.


Ailee буюу Эми Ли 1989 оны тавдугаар 30-ны өдөр АНУ-ын Колорадо мужийн Денвер xотод төрж, өссөн солонгос гаралтай Америк уран бүтээлч юм. Эми Ли 2010 онд БНСУ-д нүүж очсон бөгөөд 2012 онд “Heaven” дуугаараа дебютээ xийсэн байдаг. Эндээс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүний хувьд 2015 онд анхны цомгоо “Vivid” нэртэйгээр гаргаснаас хойш гурван ч цомгоор фэнүүддээ бэлэг барьжээ.


Солонгос болон Азийн xөгжмийн наадмуудаас 39 шагнал xүртсэн Ailee  бол K Pop урсгалын өнгийг тодорxойлж байгаа томооxон уран бүтээлчдийн нэг юм.




Холбоотой мэдээ