Сүхбаатар аймгийн ИТХ асуудал дагуулсан хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-02 17:44:28

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дахин сонгуульд АН-ын нэр дэвшигч П.Мөнхжаргал ялалт байгуулсанаар аймгийн ИТХ-д АН 17, МАН 16 суудалтай болсон. Үүгээр үндэслэн Сүхбаатар аймгийн АН-ынхан 11 дүгээр сарын 2-ны өдөр ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарласан. Хуралдаан 14 цагт болох байсан боловч МАН-ын гишүүд дэмжигчид үүнийг нь эсэргүүцэн хурлын зааланд оруулсангүй.

Учир нь 6 дугаар сарын 29-ний сонгуулийн дараа хийгдсэн анхдугаар хуралдааны маргаантай асуудлууд шүүхийн шатанд байгаа, эцсийн шийдвэр гараагүй байгаа. Мөн АН-д хуралдаан зарлах ямар ч эрх байхгүй, ямар ч тамга тэмдэггүй бичгээр хуралдааны тов зарласан. Гэтэл хууль бусаар хуралдаан хийж, иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна гэж үзэж байгаа юм.

Одоогоор аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гансүхийн хувьд “анхдугаар хуралдааны талаарх шүүхийн шийдвэрүүд эцэслэн гараагүй байна. Энэ шийд ойролцоогоор долоо хоногийн дараа гарах байх. Үүний дараагаар тухайн шийдвэр дээр үндэслэн, үнэхээр буруутай гэж гарвал 33 төлөөлөгч бүд суугаад дахин анхдугаар хуралдаанаа хийхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Намууд хэсэг хугацаанд маргалдсаны эцэст АН-ын төлөөлөгчид хурлын танхимаа өөрчлөн бүлгийн хурал хийх нэрээр ард иргэдийг, зарим хэвлэл мэдээллийнхнийг оруулахаас татгалзсан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ