“American Airlines” компанийн нисэх онгоцонд гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-29 12:34:52

ВАШИНГТОН. /Xinhua/. “American Airlines” компанийн “Боинг 767” нисэх онгоц АНУ-ын Чикаго хотын “O'Hare” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байх үед онгоцонд гал гарчээ.

Тус онгоцны дугуй буудаж, хөдөлгүүр гэмтсэн байсан гэж АНУ-ын Агаарын тээврийн асуудал хариуцсан удирдах газар мэдэгдэв.

Онгоцны хөдөлгүүрээс хар утаа савсаж эхэлмэгц нисгэгч онгоцыг зогсоож, зорчигчдыг аваарын гарцаар гаргасан байна. Долоон зорчигч, нэг үйлчлэгч бага хэмжээний бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гэж “American Airlines” компани мэдэгдлээ.

Уг онгоцонд нислэгийн багийн 9 гишүүн, 161 зорчигч байсан байна.

Бид үйлчлүүлэгчид болон багийн гишүүдэд шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа бөгөөд зорчигчдыг өнөө орой Майами хот руу нисэх өөр онгоц руу шилжүүлнэ гэж агаарын тээврийн компани мэдэгдэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ