ХӨВСГӨЛ: Шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-26 18:08:46

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 26 /МОНЦАМЭ/. Мөрөн хотын иргэд шинэ жилийн баяраа  Чингүнжавын талбайд тэмдэглэнэ.


Энэ сарын 31-ний орой 18.00-20.00 цагийн хооронд “Мөрөнгийн мөнгөн үдэш” нэртэй  карнавал шоу зохион байгуулна.


Шинэ жилийн баярын шоуг Мөрөн сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамтран зохион байгуулах бөгөөд найруулагчаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин ажиллах юм.


Мөрөн сумын иргэдэд зориулсан шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, иргэдийн оролцоог хангасан, шинэлэг байдлаар зохион байгуулна гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ