Их мастер А.Энхтуул чансаагаа ахиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-12 14:57:34

Англи улсад зохион байгуулсан “Isle of Man” Олон Улсын өндөр чансаатай шатарчдын нээлттэй тэмцээнд Сэлэнгийн тамирчин Их мастер А.Энхтуул амжилттай оролцоод ирлээ.

Тэрээр нийт 9 өргөөс 5 оноо авч өөрийн Олон Улсын чансаагаа +30 оноогоор ахиулж, эмэгтэйчүүдийн 5-р байрын шагналыг хүртсэн байна. Их мастер маань энэхүү шагналаа шатрын Дэлхийн аварга, Хятад улсын шатарчин, супер Их мастер Хоу И Фань тэргүүтэй шилдэг шатарчдын хамт эзэлжээ. Тус тэмцээнд нийт 39 орны эрэгтэй, эмэгтэй 132 шилдэг шатарчид оролцсон байна.

Өндөр чансаатай шатарчдын тэмцээн учраас маш өрсөлдөөнтэй болсон гэнэ. Уг тэмцээний аваргаар супер Их мастер Павел Ельянов, удаах байруудад дэлхийн чансаанд 2, 3, 4-т бичигдэж байгаа супер их мастерууд шалгарчээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ