Хөвсгөл аймагт 4 сая мал өвөлжинө

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:49:08

Хөвсгөл аймаг өнгөрсөн жил 4,1 сая толгой мал тоолуулж 1,4 сая төл бойжуулсан байна. Малчид малаа зах зээлд борлуулна, дотооддоо хэрэглээд энэ өвөл  4 сая толгой мал өвөлжинө гэж үзэж байна.

Энэ зун газрын гарц муу, оройтож хур бороо орсон учраас зарим сумдад ялангуяа хойд Дархадын сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа гэнэ. Өвлийг өнтэй давахын тулд эртнээс анхааран ажиллаж өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 70 орчим хувьтай хангаж хөрш зэргэлдээ Булган, Архангай аймгуудад зарим малчдыг отроор өвөлжүүлэх талаар хүсэлт хүргүүлээд байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ