К.Харрис хангалттай тооны дэмжлэг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-03 16:26:31

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 3 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намын төлөөлөгчдөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хангалттай тооны саналын дэмжлэг авсан гэж тус намын дарга баасан гарагт мэдэгджээ. 


Цахим санал хураалт явагдаж дууссаны дараа К.Харрисыг ирэх долоо хоногт албан ёсоор нэр дэвшүүлэх магадлал маш өндөр байна.  Ингэсгээр тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн болно.


К.Харрис энэ амралтын өдрүүдэд түүнтэй хамт дэд ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө тунан үлдээд буй хүмүүстэй уулзахаар товлоод байгаа талаар эх сурвалжууд CNN телевизэд мэдээлжээ. Тэдний дунд Пенсильвани муж улсын захирагч Жош Шапиро, Аризонагийн сенатч Марк Келли, Миннесотагийн захирагч Тим Уолз нар багтаж байна. К.Харрис болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ирэх долоо хоногт сонгуулийн дүн хаашаа ч холбирч магадгүй хэд хэдэн муж улсад ирэхээр төлөвлөжээ.


К.Харрисын штабт долоодугаар сард 310 сая долларын хандив цугларсан нь өнгөрсөн сард Бүгд найрамдах намынхны цуглуулсан мөнгөнөөс хоёр дахин илүү байна. 

Холбоотой мэдээ