ӨВӨРХАНГАЙ: Уран хатгамалчид бүтээлээрээ үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-18 10:17:02

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн газраас “Өвөрхангайн урчууд – 2024” үзэсгэлэнг уран хатгамалын төрлөөр зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд болох бөгөөд оролцогчдын бүтээлийг 1 дүгээр сарын 28-ыг хүртэл аймгийн Музейд хүлээн авч байгаа юм.


Үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн уугуул, Монголын шилдэг уран хатгамалч М.Ганболд, С.Буд нар уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргана. Мөн 19 сумын уран хатгамалчид, сийлбэрчид, уран барималчид, дархчуул зэрэг ардын авъяастнууд оролцож, уламжлалт өв соёлоо шингээсэн гайхамшигт бүтээлүүдээ олон нийтэд толилуулна. 

Холбоотой мэдээ