ӨВӨРХАНГАЙ: 500 өрхийн амьжиргааны түвшнийг ахиулах зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-28 12:26:11

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 66 дугаар тогтоолоор “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг баталж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 500 өрхийн амьжиргааны түвшнийг ахиулах зорилт тавин ажиллаж байна.


Сонгогдсон өрхүүдэд хөдөлмөрийн насны 1028 иргэн байгаагаас хөдөлмөр эрхлээгүй 414, хөгжлийн бэрхшээлтэй 53, малчин 133, төсөвт байгууллагад ажилладаг 20, хувийн аж ахуйн нэгжид ажилладаг 92, улирлын чанартай ажил эрхэлдэг 274, өрхийн бизнес эрхэлдэг 42 иргэн байгаа юм.


Хөтөлбөрийн хүрээнд 270 иргэнийг ажлын байранд зуучилж, хөдөлмөрт бэлтгэх суурь, ур чадварын сургалтад 150, автомашины засварчны мэргэжил олгох сургалтад 20, хөнгөн үйлдвэрлэлийн оёдол эсгүүрчний сургалтад 20, санхүүгийн мэдлэг олгох, чадавхжуулах сургалтад 20 иргэнийг тус тус хамруулснаар 23 иргэнийг байнгын ажлын байранд, 29 иргэнийг түр ажлын байранд зуучлаад байгаа аж.


Мөн Австралийн Засгийн газрын Бичил төслийн хөтөлбөрт “Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ньтөслийг боловсруулан 55 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, 390 өрхийн хөгжлийн өсөлтийг үнэлэх ажлыг хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ