ХӨВСГӨЛ: Энэ жил 120 мянга гаруй жуулчин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-02 13:08:31

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар нийт 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин иржээ.


Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялж байна.



Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодын 107000, гадаадын 26000  жуулчин иржээ.


Жуулчны баазууд зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бол 2021 оноос эхлэн Арт 88, Тойлогт баазууд өвлийн улиралд тогтмол жуулчин хүлээн авч байна.


Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ