ДУНДГОВЬ: ЭЕШ-д орохоор 387 хүүхэд бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-07 14:31:35
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны ЭЕШ-д орохоор Дундговь аймгийн хэмжээнд 387 хүүхэд бүртгүүлж, шалгалтдаа бэлтгэж байна. Тэдний 44 нь өмнөх оны төгсөгчид бөгөөд 343 сурагч 2022-2023 оны хичээлийн жилд 4 сумын 8 сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа ажээ.

Төгсөх ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 15-нд эхэлж, оролцогчид монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулах ажээ.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын хуваарийн дагуу шалгуулагчид 6 дугаар сарын 15-нд монголын түүх, англи хэл, 16-нд хими, газарзүй, нийгэм судлал, 17-нд биологи, математик, 18-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт өгнө. 

Энэ жил ЭЕШ-д математикийн хичээлээр 256, монгол хэлний хичээлээр 123, нийгмийн ухааны хичээлээр 218, англи хэлний хичээлээр 255, орос хэлний хичээлээр 3, газарзүйн хичээлээр 13, физикийн хичээлээр 104, биологийн хичээлээр 73, химийн хичээлээр 79, монгол улсын түүхээр 16 хүүхэд шалгуулахаар болжээ.

Шалгалтыг 2023 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Эрдмийн далай цогцолбор сургуулийн хичээлийн байранд авна. 

Холбоотой мэдээ