ОРХОН: Шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Монголын
Татварын албанаас “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр “Ажнай Мандал” ХХК шалгарлаа. Тус компани өнгөрсөн
онд улс, орон нутгийн төсөвт 163.7 сая төгрөгийн татвар төлсөн байна.
Харин Орхон аймгийн тэргүүний татвар төлөгч аж
ахуйн нэгжээр “Бүтээл”, “Хангайн бүсийн худалдаа”, “Тэмүүжин Оргил” ХХК
шалгарлаа.
“Бүтээл” ХХК өнгөрсөн онд улс, орон
нутгийн төсөвт 440.8 сая, “Хангайн бүс худалдааны төв ” 239.1 сая, “Тэмүүжин
Оргил” ХХК 17.1 сая төгрөг төвлөрүүлжээ.
Мөн аймгийн тэргүүний татвар төлөгч иргэнээр
хувиараа бизнес эрхлэгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нар шалгарчээ.