БУЛГАН: “Бага боловсрол бидний ирээдүй” олимпиадын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-09 10:06:02

Булган /МОНЦАМЭ/Булган хангайн хөгжлийн төлөө сан энэ хичээлийн жилд “Бага боловсрол бидний ирээдүй” олимпиадыг Булган аймгийн бага боловсролын анги, хамт олны дунд зохион байгууллаа.

Математик, монгол хэл, унших бичгийн анги, хамт олны олимпиадыг хоёр үе шаттай явуулсан олимпиадад аймгийн хэмжээний II-V ангийн бүх бүлэг өрсөлдсөн байна. Давхардсан тоогоор 278 ангийн 7264-7276 сурагч энэ олимпиадад оролцсоноос математикийн төрөлд II-V ангиудаас Булган сумын I сургуулийн П.Мянганжаргал багштай 2-р ангийн “Б”, Булган сумын III сургуулийн Б.Алтанзагас багштай 3-р ангийн “А”, Булган сумын I сургуулийн Б.Батцэцэг багштай 4-р ангийн “А”, Хишиг-Өндөр сумын О.Юмчинсүрэн багштай 5-р ангийн “Б” бүлгийн хамт олон тэргүүлжээ.

Монгол хэл, унших бичгийн олимпиадын төрөлд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн П.Хишигдаваа  багштай 2-р ангийн “Г”, Л.Оюумаа багштай 3-р ангийн “В”, Д.Болортуяа багштай 4-р ангийн “Г”, Д.Чанцалмаа багштай 5-р ангийн “Б” бүлгийнхэн шалгарсан байна. Бага  боловсролын масс сургалтын чанарыг сайжруулахад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нийт бага боловсролын багш нар болон “Булган хангайн хөгжлийн төлөө сан” төрийн бус байгууллага ирээдүйн иргэдийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд үр дүнтэй ажил санаачиллаа гэж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд ярилаа.

Холбоотой мэдээ