БУЛГАН: Цогт хун тайжийн талбайгаас цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-03 10:46:42

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болж, хугацаат цэргийн албанд тэнцсэн эрс Цогт хун тайжийн талбайгаас алба хаахаар мордлоо. Энэ жилийн хаврын цэрэг татлагад тэнцсэн 90 гаруй залуус Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит хилийн цэргийн дугаар ангид алба хаахаар зорьж байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат эх орныхоо дархан хилийг манахаар хугацаат цэргийн албанд мордож байгаа залууст амжилт хүсэн үдлээ.



Холбоотой мэдээ