Багшлах эрхийн шалгалтанд 86 багш тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-31 01:41:05

Багш мэргэжил эзэмшсэн шинэ төгсөгчид болон багшаар ажиллахгүй 3 жил болж эрх нь цуцлагдсан багш нарт багшлах эрх олгох шалгалт Хөвсгөл аймагт болж нийт 283 багш мэргэжилтэн оролцсоноос 86 оролцогч тэнцжээ.

Тус аймгийн хэмжээнд жилд 300 орчим оюутнууд багш мэргэжил эзэмшин төгс ирдэг учраас багшлах боловсон хүчний нөөц хангалттай байдаг гэнэ. Нөөцөд байгаа багш мэргэжилтнүүд дотор монгол хэл, англи хэл, түүх нийгмийн ухаан, биеийн тамирын багшийн нөөц хангалттай байгаа бол хөгжмийн багш дутагдалтай байдаг байна. Иймээс бодлогын хүрээнд Улаан-Үдийн их сургуультай хамтран хөгжмийн багш бэлтэхээр оюутан элсүүлж байгаа ажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ