Олон шатлалт орон нутгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-07 18:11:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа академи, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлт”, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах тав хоногийн сургалтыг энэ сарын 6-наас эхлүүллээ. И- Монголиа академийн ерөнхий админ Б.Батзулаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг тус аймагт ажиллаж байна.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагууд (https://www.e-mongolia.mn)-аас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 100 орчим нэр төрлийн олон шатлалт орон нутгийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем”-д хөгжүүлэлт хийж нэвтрүүлэх. Төрийн байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох. Системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх. Төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах. Орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах ажлыг ажлын баг хийж байна. Мөн орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд 10.00-14.00 цагт бүх нийтийн мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтыг аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж байгаа тул иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 




Холбоотой мэдээ