Сурагчид Олон улсын шатрын тэмцээнээс 11 медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд
Найрамдах улсын Кос-Агач дүүрэгт болсон Олон улсын шатрын тэмцээнээс
Баян-Өлгий аймгийн сурагчид 11 медаль хүртлээ.
Шатрын тэмцээнд 8-16
насны ангилалд ОХУ-ын болон Монгол Улсын 70
гаруй шатарчин оролцсон байна. Үүнээс:
8 насны хөвгүүдийн ангилалд:
Б.Байбарыс - 1 дүгээр байр, алтан медаль;
8 насны охидын ангилалд:
Д.Нурайым - 1 дүгээр байр, алтан медаль;
С.Айару - 2 дугаар байр, мөнгөн медаль;
10 насны хөвгүүдийн ангилалд:
Т.Султан - 1 дүгээр байр, алтан медаль;
А.Мухамед - 3 дугаар байр, хүрэл медаль;
Ж.Ахтилек - 4 дгээр байр;
10 насны охидын ангилалд:
Шинэзул - 2 дугаар байр, мөнгөн медаль;
14 насны хөвгүүдийн ангилалд:
А.Мехмет - 1 дүгээр байр, алтан медаль;
14 насны охидын ангилалд:
Т.Айым – 1 дүгээр байр, алтан медаль;
Т. Аймөлдир - 3 дугаар байр, хүрэл медаль;
16 насны хөвгүүдийн ангилалд:
Айдос - 2 дугаар байр, мөнгөн медаль;
16 насны охидын ангилалд:
Х.Ахбота - 2 дугаар байр,
мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа.