Анхны хуралдаанаар сонгуулийн хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-29 14:41:25

Долдугаар сарын 27-нд Архангай аймгийн шинээр сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 54,5 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн сонгуулийн хороог байгуулах, төрийн дээд шагналд иргэдийг уламжлах асуудлыг хэлэлцэв.

Сонгуулийн хороонд ажиллах нөөц 18 боловсон хүчнээс аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн нар 7 хүний нэр дэвшүүлснийг хэлэлцэв. Аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар иргэний бүртгэл, статистикийн газрын дарга Ц.Самданг томилов.

Даргаар нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн их эмч А.Ариунтуяа, гишүүдээр Ц.Лхамжав, Ж.Ганзориг, ИТХ-ын ажилтан Ж.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн газрын ня-бо Б.Энхтуяа, нэгдсэн эмнэлгийн сувилагч С.Итгэлт нарыг ажиллуулахаар болов. Нийт бүрэлдэхүүний 5 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй юм. Тус хуралдаанаас Цэцэрлэг сумын хүүхдийн их эмч, Алтангэрэлд гавъяат эмч цол олгох, Булган сумын Тамир багийн малчин Ц.Цэрэнпагмыг хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 10 иргэнийг Алтан гадас одонгоор, 22 хүнийг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнахаар  уламжиллаа.

Л.Булган

Холбоотой мэдээ