Хөвсгөлд 42 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-01 12:42:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр Дархадын хотгор, том голуудын хөндийгөөр 21-30 градус хүйтэн, бусад нутгаар 12-21 градус, өнгөрсөн шөнө Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 35-42 градус, бусад нутгаар 22-34 градус хүйтэн хонолоо. Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад 11,9 градус, хамгийн хүйтэн нь Цагааннуурт 42 градус хүйтэн хоносон байна.  

Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх ажээ.

 

Холбоотой мэдээ