"Mitsubishi Motors" АНУ дахь үйлдвэрээ хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-10-02 09:23:43

ТОКИО. /NHK/. Автомашины борлуулалт муу байгаагаас болж “Mitsubishi Motors” компани АНУ дахь үйлдвэрээ хаахаар болжээ.

Уг үйлдвэрийн 1000 гаруй ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор “Mitsubishi Motors” компани үйлдвэрийг худалдахыг хичээж байгаа боловч өнөөдрийг хүртэл худалдан авагч гарч ирээгүй байна. Энэ 11 дүгээр сард үйлдвэрийг хаах төлөвтэй байгаагаа компани мэдэгджээ.

1988 онд ашиглалтад орсон уг үйлдвэрт суудлын болон бусад загварын автомашиныг үйлдвэрлэдэг байна.

Компани үйлдвэрээ хаасныхаа дараа АНУ дахь хэрэгцээг хангахын тулд автомашинуудаа тус улс руу экспортлохын зэрэгцээ Япон болон Зүүн Өмнөд Ази дахь үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа цомхтгохоор төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд