Сумдын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 07-р сарын 19-ны өдрийн А/14 тоот тушаалаар сумдын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Уг тушаалд сумдын ИТХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 90.0 сая төгрөг байхаар заасан байна. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн 75.7, 47 дугаар зүйлийн 47.10 дахь заалтуудыг нам, эвсэл, нэр дэвшигч хэрэгжүүлэхдээ энэ тушаалын 1, 2 дугаар хавсралтаар тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээг баримтлах ажээ. Үүнийг сумд тус бүрээр нь үзүүлбэл Алтанбулаг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Цагааннуур сумд тус бүр 7.0 сая, Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар сумд тус бүр 8.0 сая, Жавхлант, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат, Хүдэр, Шаамар сумд тус бүр 6.0 сая, Сант 5.0 сая байхаар тус тус тогтоож өгчээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг