Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэгт нийт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.