"Эрчимбаян Өлгий" компанийн 35 жилийн ойн барилдаанд Б.Сундуй түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Өлгий хотыг дулааны эрчим хүчээр хангадаг "Эрчимбаян Өлгий" хувьцаат компани
байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулсан хүчит бөхийн барилдааныг энэ сарын
20-ны өдөр аймгийн Спорт цогцолборт зохион байгууллаа.
Барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх
зодоглосноос тус аймгийн Булган сумын харьяат бөх, аймгийн начин Б.Сундуй түрүүлэв.
Булган сумын харьяат аймгийн харцага
Б.Төмөрбаатар үзүүрлэж, Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек,
Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит нар шөвгөрлөө.