Сүүлийн хоёр жилд борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-06 19:39:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг өнөөдрийн байдлаар оны эхний нийт малын 37 хувьтай тэнцэх хэмжээний малыг хүнсэнд хэрэглэсэн байна. 

2020 онд оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 302.3 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна.

Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрхөд дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулжээ. Харин хүнсний зориулалтаар нэг сая 954 мянган толгой малыг худалдан борлуулжээ. Хүнсэнд хэрэглэж буй таван хошуу малаас хонь, үхэр, ямаа хамгийн их хувьтай байна. Үүнээс хамгийн их нь 578 мянган толгой хонь, 403 мянган толгой ямаа, 57 мянган толгой үхэр, 54 мянга гаруй толгой адуу, 1164 толгой тэмээг хүнсний зориулалттай худалдан борлуулсан байна. Харин хүнсэнд хэрэглэсэн нийт малын 120 гаруй мянга нь хонь, 12400 гаруй нь үхэр байна.

2018 онд оны эхний нийт малын 22.8 хувийг, 2019 онд 29.9 хувийг нь хүнсэнд хэрэглэсэн байна. Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ