Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн
байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр явган шуурга
шуурч, хүйтэн салхитай, бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 11 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас
орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас
секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,
Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их
нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм
хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Баганнуур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 хэм
хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 01-05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
12 дугаар сарын 2-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-р
сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө
9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө
16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм
хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм,
өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч
суларна.