Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-20 20:26:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 20-ны 20.00 цагаас 21-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх сумын нутгаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. 11 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ хугацаанд цас орохгүй. Салхи секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 17-22, өдөртөө  7-12 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ