ХӨВСГӨЛ: Аймгийн баяр наадам шүдлэнгийн уралдаанаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-09 15:57:23

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.



Тус уралдаанд 30 гаруй хурдан хүлэг уралдсанаас Шинэ-Идэр сумын уяач Б.Энхбаярын бор түрүүлж, Тариалан сумын уяач С.Ангуудайн буурал аман хүзүүдэж, Тосонцэнгэл сумын уяач Т.Наранхүүийн хар бор гуравт, Бүрэнтогтох сумын уяач Н.Цэрэнбатын шар халтар дөрөвт, Цэцэрлэг сумын уяач П.Ганзолбоогийн хонгор айргийн тавд хурдаллаа.


Үдээс хойш хязаалан, сонгомол дунд насны морьдын уралдаантай.

 

  



 

Холбоотой мэдээ