СҮХБААТАР: Хүнсний хяналтын лабораторид есөн төрлийн төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-09 15:29:54

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Хүнсний хяналтын лабораторид орон нутгийн хөгжлийн сангийн 69.9 сая төгрөгийн санхүүжилтээр есөн төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч хүлээлгэж өглөө.


Ингэснээр тус аймагт нийлүүлж буй бүх төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнэд тусгай шинжилгээг стандартын дагуу хийх боломжтой болж байна.



Үүнд:

- Пестицидийн үлдэгдэл тодорхойлох багаж

- Хоол, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс ус, төрөл бүрийн амин дэм эрдэс бодисын агууламжийг тодорхойлох (Хагас автомат кьелдалын аппарат)

- Кьелдалын шатаах зуух

- Уусмал дахь устөрөгчийн ионы идэвхийг тодорхойлох (pH meter)

- Хүнсний бүтээгдэхүүний чийгийн агууламж тодорхойлох (Дижитал чийг хэмжигч жин)

- Биологийн дээж болон ямар нэгэн тоосонцорт мэдрэмтгий материалыг бохирдлосс хамгаалах (Ламинар бокс)

- Сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийх (Сүүний лактоскан)

- Ургамлын хөнөөлт шавьж, хачиг түүний өндөг, авгалдай тодруулах (Дижитал микроскоп)

- Шижилгээний дээж хадгалах зориулалттай лабораторийн хөргөгч зэрэг хүн амын хоол, хүнс, сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, цайнд өргөнөөр нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүдэд хяналт, шинжилгээ хийх орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн хүнсний хяналтын лабораторит нийлүүлсэн юм.



Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, Сүхбаатар аймагт нийлүүлж байгаа хүнсний төрлийн бүх бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжтой болсныг онцолж, цаашид энэ төрлийн тоног төхөөрөмжийн нэр төрлийг нэмэгдүүлэх, лабораторийн хүчин чадлыг байнгын бэлэн болоод хэвийн нөхцөлд байхад анхаарч ажиллана гэдгээ онцолж байв.


Уг ажил нь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр тусгагдсан ажлуудын нэг юм.

 

Холбоотой мэдээ