Өнөөдөр ажиглагдах сарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжилнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-11-19 14:54:21

МОСКВА. /TASS/. Өнөөдөр ажиглагдах сарны хагас хиртэлт 3 цаг 30 минут орчим үргэлжлэх бөгөөд энэ нь XV зуунаас хойших хамгийн удаан үргэлжилсэн хиртэлт болно гэж Москвагийн одон орон судлах төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Сарны хагас хиртэлтийг Номхон далайн төв ба баруун хэсэг, Хойд, Өмнөд Америк, Зүүн Ази, Европын хойд хэсэг, Индонез болон Оросын Алс Дорнодын бүс нутгийн оршин суугчид ажиглах боломжтой байна.


“Сар бараг бүхэлдээ дэлхийн сүүдэрт орох тул энэ удаагийн сарны хагас хиртэлтийг "бараг бүтэн" хиртэлт гэж нэрлэж болно. Сарны дискний ихэнх хэсэг нь улаавтар өнгөтэй болно” гэж Москвагийн одон орон судлах төв мэдээлжээ.

Холбоотой мэдээ