Гэмт хэргийн улмаас 938.0 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-26 21:31:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 10 дугаар сарын нэгний өдрийн байдлаар 196 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29.6 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Нийт гэмт хэргийн 6.2 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг, 34.2 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Гуравдугаар улиралд гэмт хэргийн улмаас 19 хүн нас барж, 80 хүн гэмтэж 938.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр 13197 зөрчил илрүүлж, 294 хүн эрүүлжигдэн, 239 хүн баривчлагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 355-аар, баривчлагдсан хүн 18-аар тус тус нэмэгдэж эрүүлжигдсэн хүн 23-аар буурсан байна. 

Холбоотой мэдээ