"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-18 11:33:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа.

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн дээрх санаачилгыг дэмжин 20 сая мод тарихаа илэрхийлэн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийг энэ сарын 16-ны өдөр Өлгий хотод хийлээ.

"Тэрбум мод тарих санаачилгын хүрээнд Өлгий хотын 9 цэгт 114 га талбайд 20 сая мод тарихаар тухайн газрыг аймгийн ЗДТГ-ын мэдэлд авсан. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аубакир дэмжлэг үзүүлж, хашиж хамгаалах зардлыг улсын төсвөөс шийдвэрлүүлэн өгч байгаа. Бид модыг тарихаас илүү түүнийг арчиж хамгаалахад анхаарал хандуулах чухал гэж үзэн, сумын удирдлага, холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг цуглуулж сургалт хийж, зөвлөгөө өгч байна" хэмээн аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

Холбоотой мэдээ