Өндөр-Улаан сумын иргэн буу алдаж хүүхдийн аминд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт 10 настай хүүхэд буудуулж амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Эл хэргийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа.
Өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 13-ны өдөр тус хэрэг үйлдэгдсэн байна. Хэргийг үйлдсэн гэх иргэн /Д/ гэртээ буугаа шалгаж байхдаа сум алдаж 10 настай /Х/-ын амийг хөнөөсөн” гэдгээ эхний мэдүүлэгтээ өгчээ.
Талийгаач хүү эмээтэйгээ хамт амьдардаг. Тухайн өдөр эмээ нь сумын төв явсан эзгүй байжээ.
Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна гэв.