Шинэжинст суманд +38 хэм хүртэл халжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 08:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн сард +38 хэм хүрч халсан бол Говь-Алтай аймгийн Тайшир суманд үнэмлэхүй бага температур -4 хэм байлаа.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд хур тунадас хамгийн их орж, нийлбэр нь 232.3 мм-т хүрсэн байна.


Салхины үнэмлэхүй их хурд Дорнод аймгийн Дашбалбар суманд 25 м/с-д хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ