1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-14 15:01:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд үргэлжлэн  орсон борооны улмаас голууд үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус тогтож, 1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ.

Тодруулбал Рашаант суманд 24 га, Төмөрбулагт 12 га, Цагаан-Үүрт 1068 га, Шинэ-Идэр суманд 200 га талбайд хадлан авах боломжгүй болжээ. Мөн Рашаант, Эрдэнэбулган, Тариалан  сумын нутагт орсон хур тунадасны улмаас  8 дугаар сарын 10-25-ны хооронд хадаж бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлөн харлаж, муудсан байна. Өнөөдрийн байдлаар малчид иргэдийн түвшинд 190721 тн өвс бэлтгэхээс  72052 тн-ыг бэлтгэж 37.8 хувьтай, 30 тн гар тэжээл бэлтгэж 0.08 хувьтай байгаа аж.

 

Холбоотой мэдээ