Ойн баярын спортын тэмцээнд 36-р анги тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-28 12:44:40

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Монгол Улсад Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн баярыг спортын арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус газрын хамт олон бие бүрэлдэхүүнийхээ дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн нийт 6 баг тамирчид оролцлоо. Тэмцээний тэргүүн байранд ГТУА 36-р ангийн 1-р баг, дэд байранд Эрэн хайх, аврах ангийн 2-р баг, гутгаар байранд ОБГ-ын 1-р баг тус тус шалгарч шагналын эзэд болжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ