Ноолуур кг нь 100-115 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-14 14:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдрийн байдлаар нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-115 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 3500 төгрөг, хонины ноос кг нь 1000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 6000 төгрөг, бухын шир 20.000, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12.000 төгрөгийн үнэ ханштай байна. 

Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • ямааны мах кг нь 8000-8800 төгрөг, жижиглэнгээр ястай мах кг нь 11.000, цул нь 12.000 төгрөг, 
  • хонины мах кг нь 9000-11.000 төгрөг, жижиглэнгээр ястай нь 11.500-12.500 төгрөг, цул мах мөн адил үнэтэй байна. 
  • үхрийн кг нь 9000-12.500 төгрөг, ястай нь 13.000-14.000 төгрөгийн үнэтэй байна. 



Холбоотой мэдээ