ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүнг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-06-04 07:48:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Аюуд” цамхагт Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын наадамд зөвхөн Монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах талаар мэдээлнэ. Утас: 88066470

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

11.00 цагт иргэн Ч.Мөнхбаяр Тянь Ань Мэний талбайд болсон бослогын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүнг танилцуулна.

Холбоотой мэдээ