300 гаруй айлын орон сууц хоосон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 422 айлын орон сууц баригдаад байна. Гэвч эдгээр байрны 110-т нь л айл өрх амьдарч байна.
Тэдний ихэнх нь буюу 70 хувь нь цалингийн, орон сууцны зээлээр орон сууцаа худалдан авчээ.
Дээрх орон сууцуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Аймаг бүрт 1000 айл" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа юм.
"Алтайн бумбат хотхон"-ы 66 айлын орон сууц, "Батсуурь"-ийн 25, ОБГ-ын ажилчдын 12, Прокурор, тагнуулын газрын ажилчдын 25, "Жинсийн орой" ХХК - ы 40, "Нида" ХХК -ийн 120, "Нүнжигт сансар" ХХК - ы 50, Нийгмийн даатгалын зүүн талын 30 айлын, төрийн албан хаагчдын 30, "Ажнай цэгт" ХХК - ы 24 айлын гэсэн 10 нэгж талбарт орон сууц ашиглалтад оржээ.
П.Батням