Сумдын татварын байцаагч нарт зөөврийн компьютер өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-20 15:00:12

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар бүх агентлаг хэлтсийн дарга нартай шинэ оны эхэнд үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээг үндэслэн ажил үүргээ сайн гүйцэтгэсэн аймгийн 15 сумын татварын байцаагч нарт 32 сая төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг зөөврийн компьютер, 21 ширхэг хэвлэгч принтерийг гардуулан өглөө.

Аймгийн Татварын хэлтэс 2015 оны татвар хураалт, орлогын төлөвлөгөөгөө 107,8 хувиар биелүүлж, аймгийн төсөвт орлогоо бүрэн төвлөрүүлжээ.

Мөн аймгийн Татварын хэлтэс нь 2009, 2010 оны ажлаараа улсад тэргүүлсэн хамт олон бөгөөд 2011, 2015 онуудад Хэнтий аймгийн “Төрийн шилдэг байгууллага” өргөмжлөлийг хүртэж байжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ