Даншиг наадамд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-29 22:00:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарди Ж.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Батмөнх, Д.Хүдэрбулга нарын тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 хүчтэн зодоглолоо.


Улмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат гарди Б.Гончигдамба үзүүрлэлээ. 


Тэгвэл их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Харин дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Ө.Бат-Орших, Төв аймгийн Баянхангай сумын харьяат заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат начин Б.Лхагвадорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдлээ.


Даншиг наадмын түрүү бөх 30, үзүүрт 20, их шөвөгт шалгарсан нь 14, шөвгийн наймд үлдсэн бөхийг 5.0 сая төгрөгөөр байлсан юм.








Холбоотой мэдээ