Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Брюссель хотод боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-30 14:51:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотод энэ сарын 28-нд боллоо.


Үндэсний их баяр наадмын стандарт, дэг жаягийн дагуу зохион байгуулсан уг наадамд 128 бөх, 60 сур харваач, 250 шагай харваач оролцож хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорилоо. Монгол өв соёл, зан заншлаа ирээдүй үр хойчдоо өвлүүлэн үлдээх, Монгол Улсаа хилийн чанадад сурталчлан таниулахад чухал ач холбогдол бүхий уг наадмыг Европын улс орнуудад оршин суугаа монгол болон гадаад нийт 5000 хүн үзэж сонирхов.

 

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монгол Улсаас Европын улсуудад суугаа ДТГ-ууд, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сурын холбоо, Монголын шагайн харааны холбоо, хамтлаг дуучид болон Европын улс орнуудад оршин суугаа монгол иргэд хамтран зохион байгуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ