Эмч, сувилагч нарын санаачилгаар цахим бүртгэлийн танхимаа тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-17 23:25:22

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тэд хоёрдугаар давхарт байрладаг цахим бүртгэлийн хэсгийг нэгдүгээр давхарт байрлууллаа.

Цахимаар цаг авах иргэд тусгайлан засвар хийж тохижуулсан дунд хаалгаар орж голын танхимд үйлчлүүлэх юм байна. Тэр хаалгаар орох шатны хажуугаар мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын налуу шат хийсэн байна. Үзүүлэх цаг авах хүмүүс банкны дугаар авдаг шиг хуруу дарж машинаас дугаар авч үйлчлүүлдэг боллоо. Энэхүү цахимын танхимыг эмч, сувилагчид хувиасаа хөрөнгө нийлүүлж тохижуулжээ. Учир нь эдийн засаг хямарсан гэсэн шалтгаанаар Нэгдсэн эмнэлэгт засвар хийх, тохижуулах төсөв маш бага суулгасан учир олно төрлийн засвар тохижилт хийж чадахгүй байгаа юм. 

Мөн Засаг дөргын нөөцөөс 2 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргуулжээ.

Тус эмнэлэг өмнө нь 3 давхарт байрладаг амбулаторийн үзлэгийн тасгуудыг нэгдүгээр давхарт буулгах ажлыг зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн юм.

                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ