Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгуудыг нэг давхарт байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-13 17:12:28

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгууд эмнэлгийнхээ 3 давхарт байрладаг байсан бол 1 давхартаа буулаа.

Учир нь группын болоод хүнд өвчитнүүд 3 давхарт гарахад зориулалтын шат бариул байхгүй учраас тэргэнцэртэй, гэмтэлтэй хүмүүст хүндрэлтэй байдаг байлаа. Харин одоо 1 давхарт дотор, мэдрэл, гэмтлийн тасгууд, боолтны өрөө байрладаг боллоо. Харин бичиг хэрэг, архив, нярав нягтлан, Эмчилгээ эрхэлсэн орлогч зэрэг захиргааны алба нь 3-р давхарт байрладаг болжээ. Энэ нь хүнд өвчтэй, өндөр настан хүмүүст ачааллыг багасгаж амар боллоо хэмээн иргэд ам сайтай байна.

Нэгдсэн эмнэлэг 2015 онд засвар хийж дулааны шугамаа бүтнээр нь сольсон бол энэ онд засвар хийгдэхгүй гэнэ.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ