Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-13 13:24:11

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаагаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэд, олон нийтийг үер усны аюулаас сэрэмжлэхийг аймгийн УЦУОША-наас анхааруулаа.

Өнөөдрийн байдлаар Ерөө голын усны түвшин 326 см буюу өмнөх өдрөөсөө 100 см-ээр, Дулаанхааных 332 см өмнөх өдрөөсөө 41 см-ээр, Орхон голын усны түвшин 185 өмнөх өдрөөсөө 25 см тус тус нэмэгдсэн байгаа аж.

Цаашид дээрх голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрч болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ