Нүүрс баяжуулах шинэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 10:41:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрс баяжуулах шинэ үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ.


Үйлдвэр барих ажлын явцын талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар, бусад албаны хүмүүс өчигдөр уулзаж, санал солилцов.


Үйлдвэр ашиглалтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2) болон эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг багасгах өндөр ач холбогдолтой.


Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд  дэмжлэг үзүүлнэ.


Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологи нэвтрүүлснээр нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85, үнслэгийн хэмжээг 18 хувь хүртэл багасгахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулах юм.


Ташрамд  мэдээлэхэд, Тавантолгой түлш ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавиад байгаа.

Холбоотой мэдээ