Өндөр зэрэглэлийн буудалд тусгаарлагдвал 100-270 мянган төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-18 12:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэн хүсвэл тусгаарлалтын арав хоногт өндөр зэрэглэлийн буудалд байрлах боломжтой.


Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөсний дагуу УОК өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгай үнээр байрлах боломжийг судлаад, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан нийт 9 буудлыг санал болгож байгаа аж. Энд нэг иргэнийг 100-270 мянган төгрөгийн үнээр байрлуулах боломжтой юм байна.


Өнгөрсөн хугацаанд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлаж байсан буудлаас гадна “Сүнжин гранд”, “Улаанбаатар” зочид буудлыг нэмжээ. Тусгаарлалтын нэг өдрийн төлбөр 50 мянган төгрөг хэвээр байгаа аж.


Энэ мэдээллийг хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тийз баталгаажуулах үед саналыг нь авч шийдэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ