Хулгана жилийн есөн алдартныг шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-16 10:26:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэвлэл болох долоо хоног тутмын “Архангайн амьдрал” сонин аймгийнхаа оны есөн алдартныг жил бүр сар шинийн босгон дээр шалгаруулдаг заншилтай. Салбар салбараас нэр дэвшүүлсэн шилдэг хүмүүсээс уншигч, иргэдийн саналаар есийг нь шалгаруулж, алдартнаар өргөмжилдөг юм.

Төмөр хулгана жил, 2020 оны "АЛДАРТАН"-уудаар:

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51-р ангийн захирагч О.Бямбадорж

Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга, хүүхэд, дотрын эмч П.Батдорж

Аймгийн Лаборатори 1-р сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, математикийн багш А.Гантулга

Аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн албаны дарга Г.Мөнгөнхөлөг

Аймгийн ОНӨГ-ын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа

Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирал Д.Тунгалаг

Соён гэрэл гэгээг дэлгэрүүлэх дэлхийн холбооны тэргүүн П.Төмөрцэцэг

ОД-КР хоршооны агрономич С.Янжинлхам

Архангай аймгийн ХАС банкны салбарын нягтлан бодогч Д.Цагаанчимэг


Ийнхүү 13 дахь жилдээ "Есөн алдартан" үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 117 алдартныг шалгаруулсан байна. 

Холбоотой мэдээ