УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс /УОК/ Төрийн ордны А танхимд өнөөдөр 17.30 цагаас хуралдана. Цагаан сарын баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих эсэх асуудлыг уг хуралдаанаар хэлэлцэн санал дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлэх юм.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар, COVID-19-ийн нөхцөл байдал, түүнд авах арга хэмжээний талаар болон хөл хорио тогтоох эсэх асуудлаар хэлэлцсэн ч нэгдмэл байр сууринд хүрээгүй тул тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоосноор Цагаан сарын баяраар халдвар тархах эрсдэлийг 90 хувь бууруулна гэсэн саналаа УОК-т хүргүүлээд байгаа юм.